Парламентын сонгуулийг дахин явуулах магадлал өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-05-30 09:12:13
РОМ (Reuters). Түр хугацаанд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар Италийн ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн Карло Котареллийг парламентад суудалтай улс төрийн гол гол намууд дэмжээгүй тул тус улсад дахин сонгууль болох төлөвтэй байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Италийн зарим томоохон намд ойр байдаг эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла ойрын өдрүүдэд парламентыг тарааж, долдугаар сарын 29-нд парламентын сонгуулийг дахин явуулах тухай зарлаж магадгүй ажээ.
 
Италид өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуулиас хойш хууль тогтоох байгууллагад суудал авсан улс төрийн намууд шинэ засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ