Хөвсгөлийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэгүй зорчиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-31 16:31:42
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оныг "Амьдрах орчноо сайжруулж Ахмад настанаа дээдлэх жил" болгон зарласан билээ. Нэрлэсэн жилийн хүрээнд тус аймгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Мөрөн сум дотор нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж эхэллээ.
Эдгээр иргэнийг үнэ төлбөргүй зорчуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 64 сая төгрөг тусган ажиллаж байгаа гэнэ. Мөрөн сумын 4 чиглэлд зорчих 9 автобусыг аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 85 сая төгрөг, Нөхөрлөл зам хоршооны жолооч нарын 200 гаруй сая төгрөг, нийт 300 гаруй сая төгрөгний төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Хятад улсаас оруулж ирсэн байна. Автобусууд Мөрөн сумын 4 чиглэлд том хүн 400 төгрөг, хүүхдэд 200 төгрөгөөр  үйлчлэх ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настангууд үнэгүй зорчих ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ