81 ширхэг хятад архийг хураав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-04 12:01:20
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт хууль бусаар их хэмжээний хятад архи гар дээрээс худалдан борлуулж байсныг Цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, “Шүр” зах дээр наймаа хийдэг дөрвөн иргэнээс БНХАУ-д үйлдвэрлэсэн, чанарын баталгаагүй, 450 гр-ын савлагаатай 81 ширхэг бажу архийг хураасан байна.
Хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.5-р зүйлийн 13-р хэсэгт заасны дагуу хариуцлага тооцов.
Урд хөршид үйлдвэрлэдэг бажу гэх архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй тул иргэдийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн бажу архийг хууль бусаар худалдан борлуулж буйг мэдвэл Цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг уриалж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ