Угтамын хийдийн дэргэд амралт сувиллын газар нээхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-04 15:22:35
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын заагт орших Угтамын хийдийн дэргэд ахмад настнуудад зориулсан эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх амралт сувиллын газар нээхээр болжээ.
Энэ ажлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр санаачлан эхлүүлж, тус аймгийн МСҮТ-ийн багш, сурагчид барилгын ажлыг гүйцэтгэж байна. Ахмадуудад зориулсан амралт сувилалын газрыг ашиглалтад оруулснаар нэг ээлжиндээ 20 хүн хүлээж авах боломжтой юм.
Утай гүмбэний чигт сунаж мөргөж буй хүний хэлбэртэй Угтам уулын бэлд Монголын буддын шашны хийдүүдээс хамгийн томоохонд тооцогдох Угтамын хийд байдаг. Эрт цагт мянга гаруй хүртэл лам, маарамба, дооромбын чиглэлийн сургалтын дацангуудтай байсан гэдэг. Энэ нутагт Тогоонтөмөр хааны удмынхан үе дамжин нутаглаж ирснээс гадна “Тугийн сүм” хэмээх Чингис хааны дайны хар сүлдийг тахидаг нэгэн сүм байжээ. Тэрхүү Тугийн сүмээс 1882 онд 200 гаруй үхэр тэргээр ачаа бараа зөөж Угтамын хийдэд авчирсны дараа үүр шөнийн заагаар 100 морьтон хүн Чингис хааны хар сүлдийг тахисан гэж түүхэнд өгүүлжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ