Лавров Туркийн Гадаад хэргийн сайдтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-03 12:07:27

БЕЛГРАД. /Xinhua/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн 22 дугаар хуралдааны үеэр Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглутай уулзахаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дурдаад, “хэрэв Турз ямар нэг шинэ зүйл хэлэхгүй бол би их гонсойх болно” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Белградад буусныхаа дараа Сербийн Гадаад хэргийн сайд Ивица Дачичтай хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ.

Лавров Белградад байх хугацаандаа энэ сарын 3-4-нд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцохын хажуугаар Туркийн Гадаад хэргийн сайдтай уулзана.

Турк-Сирийн хилийн ойролцоо ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн устгасны улмаас хоёр улсын харилцаа муудсан билээ. Үүнээс үүдэн ОХУ Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ