ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1978

Дэлхийд | Спорт
172@montsame.mn
2018-06-07 14:34:20
Аргентин улс 1938 онд ДАШТ-нийг зохиох эрхийн төлөө Франц улстай өрсөлдөн ялагдсанаас хойш 40 жилийн дараа энэхүү хүндтэй арга хэмжээг нийслэл хот Буэнос-Айресын Эстадио Монументаль ба Хосе Амальфитани, Кордовагийн Эстадио Шато Каррерас, Мар-дель-Платагийн Эстадио Хосе Мария Минелья, Мендосагийн Сьюдад де Мендоса, Росариогийн Хиганте де Арройито цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1978 оны 6-р сарын 1-нээс 25-ны өдрүүдэд зохион явуулсан юм.


1978 оны ДАШТ-нд өмнөх жишгээр дэлхийн аварга ХБНГУ-ын баг, эзэн орон Аргентины шигшээ шууд оролцсон бол үлдсэн 14 эрхийн төлөө
 
Энэ удаагийн ДАШТ-ний тоглолтыг өмнөх  дэлхийн аваргын тэмцээний адилаар хэсгийн тоглолтыг хоёр шаттайгаар явуулсан билээ. Эхний шатанд 16 багийг 4 хэсэгт хувааж, хэсэг бүрт 1, 2-р байр эзэлсэн багуудыг дахин хоёр хэсэг болгоод 2-р шатны хэсгүүдээс
  • 1-ээр гарсан багууд нь аваргын төлөө
  • 2-оор гарсан багууд нь 3-р байрын төлөө өрсөлдсөн билээ.

Аваргын төлөөх тоглолтод талбайн эзэн Аргентины баг Голландын багийг 3:1-ээр буулган авснаар эртний мөрөөдлөө биелүүлж “АЛТАН ДАГИНА” цомыг анх удаа гардсан юм.



Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний онцлох үйл явдлууд гэвэл:
  • 1970 оны ДАШТ-нээс эхлэн  “Адидас Телстар” бөмбөгөөр тоглож байсан бол энэ удаагийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгөөр “Адидас Танго”-г сонгосон юм.
  • ДАШТ 1978-ийг талбайн бүх хэсэгт гайхамшигтай тоглолт үзүүлсэн Аргентины хөл бөмбөгчин Марио Кемпесийнх байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн байдаг.
  • Мөн Франц-Унгарын тоглолт эхлэх болоход хоёр багийнхан адилхан өнгийн өмсгөлтэй байсан ба Францын баг  «Атлетико Кимбейра» гэсэн өмсгөл олж өмсөх хүртэл тоглолтыг эхлүүлээгүй байдаг.
  • Энэ удаагийн ДАШТ-нд үндсэн ба нэмэлт цагт багуудын оноо тэнцсэн нөхцөлд 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар шийдвэрлэсэн боловч 3-р байрын мөн аваргын төлөөх тоглолтуудад энэ заалтыг ашиглах шаардлага гараагүй юм.
1978 оны ДАШТ-ний мэргэн буучаар дээр дурдсан Аргентины хөл бөмбөгчин  Марио Кемпес 7 бөмбөг хийсэн амжилтаар шалгарчээ.

Холбоотой мэдээлэл:

ДАШТ1930  ДАШТ1934  ДАШТ1938  ДАШТ1950   ДАШT1954 ДАШТ1958  ДАШТ1962  ДАШТ1966    ДАШТ1970  ДАШТ 1974    ДАШТ1982  ДАШТ1986    ДАШТ1990   ДАШТ 1994   ДАШТ 1998  ДАШТ2002
 
С.Баярсайхан

Холбоотой мэдээ