Нийт нутгийн 70 хувь нь гандуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-13 15:29:08
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ХХААГ-ын мэдээлснээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу байна.
Одоогийн байдлаар Өргөн, Эрдэнэ сум болон Хөвсгөл сумын зүүн урд хэсгээр ногоо ургаж зуншлагатай байгаа бол бусад нутгаар гандуу хур бороогүй, халуун салхитай байна. Албаныхны хэлж буйгаар зургадугаар сарын хувьд олон жилийн дунджаас ахиу хур тунадастай гэсэн боловч хур тунадас сарын сүүлчээр орох төлөвтэй байгаа аж.
Харин долоодугаар сард олон жилийн дунджийн хэмжээнд, наймдугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадастай орох төлөвтэй байна. Тиймээс Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэхийн малчид Өргөн сумын нутагт Айраг, Даланжаргалан сумынхан Говьсүмбэрийн нутагт оторлож буй.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ