Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зусланд үнэгүй амарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-13 15:36:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн "Буянт хотхон" хүүхдийн зусланд хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд амарч байна.
Тус зуслан энэ сарын 11-нд эхний эхний ээлжийн амрагч 60 хүүхдийг хүлээн авсан бөгөөд тэдний 15 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ажээ. Тэдний зусланд амрах төлбөрийг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа юм. Мөн эдгээр хүүхдүүдэд тусладаг найзууд 15 хүүхдийг 50 хувийн хөнгөлөлттэй, дөрвөн эцэг эх, дөрвөн багшийг нь 100 хувийн хөнгөлөлттэйгөөр амрааж байгаа аж. "Буянт хотхон" хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, ая тухтай орчин нөхцөлд аль болох олон хүүхдийг амрааж, амрах хугацаанд нь төрөл бүрийн сургалтуудыг хичээллүүлж эхлээд байна. Тухайлбал зусланд амарсан хүүхдүүд гар урлал, соёл спорт, урлаг, эр зориг эх орончид, математик, сарабон сампин гэх мэт сургалтаар өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Мөн "Зөгийн үүр" хөтөлбөрт хамрагдаж гадаадад мэдлэг туршлагаа дээшлүүлсэн багш нар сургалтыг зохион байгуулахаас гадна шүдний эмч ээлж бүрт ажиллаж, урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг хийх юм байна. Эдгээр ажлууд нь Засаг даргын үйл ажиллагааны бид хамтдаа хөтөлбөрийн "Хүүхэд хөгжлийн түлхүүр" хөтөлбөрийнх нь хүрээнд хийж буй ажлууд юм. Уг зусланд бага ангийн хүүхдүүд 105 мянган төгрөгөөр, дунд болон ахлах ангийн хүүхдүүд 126 мянган төгрөгөөр амрах боломжтой ажээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ