Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 08:32:47

Аргын тооллын 12 сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 24, Харцага одтой хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, хулгай, дээрмийг дарах, дайсныг номхотгох үйл, эм найруулах, шинжлэхүй, абшиг хүртэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. Хиншүү хярвас гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу.

Замд гарвал эдийг олох, тахилыг олон хүртэнэ. Баруун нүд татвал хувцас олох бөгөөд зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олноо хүндлэгдэх. Тагнай эрвэгнэвэл үзэсгэлэнтэй болно. Бүх бие татвал аюул болохын нигуур. Шилбэний мах татвал дам үг ирнэ. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.

Холбоотой мэдээ