Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг “Хангалттай сайн” гэж үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 10:35:32

Хэнтий Аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байгаа аймгийн ИТХ-ын арван тавдугаар хуралдаанд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар аймгийн Засаг даргын 2015 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайлангаа тавилаа.

Хуралдаанд оролцогч аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид аймгийн Засаг даргын 2015 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 96,3 хувь буюу “Хангалттай сайн” гэж үнэллээ.

Мөн аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг “Аймгийн 2015 Нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн зорилт” сэдвээр илтгэл тавилаа.

Аймгийн 2016 оны төсвийн төсөл, 2015 оны төсвийн тодотголыг батлах тухай, Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, Хэнтий аймгийн хэмжээнд 2016 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоох тухай, Улсын тусгай хамгаалалттай “Хэрлэн тооно” уулын менежментийн төлөвлөгөөг батлах тухай, Хэрлэн голын дагуу аймгийн тусгай хамгаалалттай газарт өөрчлөлт оруулж хамгаалалтанд авах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ