Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар судлаачид санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-15 14:47:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль /ОУХНУС/ болон БНСУ-ын Инха их сургуулийн Олон улс судлалын төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурлаар Зүүн хойд Азийн орнууд тэр дундаа Хятад улсын далайн аюулгүй байдлын бодлогын талаар судлаачид санал солилцлоо.
Уг хуралд Монголын талааас МУИС-ийн ОУХНУС-ийн багш профессор Ж.Баттогтох, Ж.Баттөр нарын судлаач, БНСУ-ын Инха их сургуулийн Юикон Ким тэргүүтэй 3 профессор болон Тайваний төлөөлөгчийн газрын дарга Хуан Куо Жун , АНУ-ын  Стимсон төвийн доктор Жени Таун нарын судлаач илтгэл хэлэлцүүлэв.
профессор Ж.Баттөр, “Хэдийгээр Монгол Улс эх газраар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон ч гэсэн бид хөрш улсын бодлогоос туршлага судлах ёстой. ДНБ-ий 59 хувийг үйлдвэрлэдэг, дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь амьдардаг Ази, Номхон далайн бүс нутаг ялангуяа Зүүн хойд Азийн бүс нутаг дахь орнуудын улс төрд гарч буй өөрчлөлт, эдийн засаг, аюулгүй байдал, эрх зүйн шинжилгээ зэрэгт судалгаа хийж, хурлаас практик зөвлөмж гаргана. Монгол, Солонгос орны хамтын ажиллагаа болон далай, тэнгисийн аюулгүй байдлын тухай онцлон хэлэлцэж байна” гэв.
Энэ жил  16 дахь жилдээ болж буй энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2016 онд БНСУ-д зохион байгуулсан юм.
 
            Б.Халиун

Холбоотой мэдээ