Залууст бүртгэлийн асуудлаар сурталчилгаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 11:06:07

Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Бүртгэлийн хяналтын газраас арваннэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Их дээд сургуулийн оюутан залууст “Улсын бүртгэл ба иргэн” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулав.

Сургалтанд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор”-ын ахлах 6 бүлгийн 120 гаруй сурагчид болон ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 30 гаруй оюутан залуус хамрагдсан бөгөөд тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Чиймаа, хяналтын хяналтын байцаагч Д.Дүүрэнжаргал нар хичээлийг заан явууллаа.

Сургалтын үеэр тэдэнд бүртгэлийн хууль тогтоомжийг сурталчлан таниулахаас гадна  улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар сонирхсон асуултанд хариулж, мэдээлэл зөвлөгөө өгөв.

Холбоотой мэдээ