Буудлагын тэмцээнийг Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-18 09:07:45

Өмнөговь /МОНЦАМЭ/ Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгууллаа.
Уг тэмцээн аймгийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж оролцсон тамирчид, оюун ухаан, хараа, мэргэнээ сорин хоёр төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээнд бага калибрын буу, том калибрын төрлөөр 50-1000 метрийн зайн буудлагаар өрсөлдөж дүнгээ гаргасан юм. Том калибр бууны тэргүүн байрыг Улаанбаатар хотын тамирчин С.Дэлгэрхангай, дэд байрыг Улаанбаатар хотын тамирчин Б.Амартүвшин, гутгаар байрыг Улаанбаатар хотын тамирчин М.Тэмүүжин нар эзэлсэн бол бага калибрын төрлөөр тэргүүн байрыг Өмнөговь аймгийн 11-р ангийн сурагч Т.Лхагва-Очир, дэд байрыг Улаанбаатар хотын тамирчин Б.Амартүвшин, гутгаар байрыг Г.Бат-Очир нар эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий зүйлсээр шагнууллаа.
Улс бүсийн тэмцээн өөрсдийн тамирчдыг бэлтгэн оролцуулах, буудлагын спортыг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү тэмцээни гол зорилго оршиж байсан юм. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ