НОБГ-ын шилдэг 90 ажилтан Нийслэлтэйгээ танилцах аялал хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-18 12:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.НОБ-ын албан хаагчид амралтын өдрөөр  “Ulaanbaatar city tour” автобусаар аялж нийслэлтэйгээ танилцлаа. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан манлайлсан нийт 90 албан хаагч нийслэл хотынхоо түүх дурсгалт газар, музейг үзсэн байна.
 НЗДТГ,  НАЖГ, НОБГ хамтран энэ өдрийн арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээнд НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга Ж.Чүлтэмсүрэн, Аялал жуулчлалын газрын дарга Б.Батсүх нар оролцож “Нийслэл хотын хамгийн ачаалал ихтэй, чухал хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол онцгой байдлын алба хаагчид. Та бүхэн нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ард иргэдийг гамшиг осол, гал түймрийн аливаа аюулаас үргэлж аварч байдаг онцгой албыг хашдаг. Тиймээс нэг өдөр ч гэсэн алжаалаа тайлж нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газруудаар аялж түүх дурсгалыг мэдэж авах аялалд урьж байна. Хэдий нийслэл хот хүрээлэл багатай ч гэлээ амьдарч байгаа газар, нийслэл хотынхоо түүх дурсгалт газрын түүхийг мэдэх ач холбогдолтой чухал үйл явдал юм. Улаанбаатар хотын түүх дурсгалыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулах үүднээс шинээр нэвтрүүлсэн "Ulaanbaatar city tour" аяллын автобусаар сайхан аялаарай” гэж урам нэмсэн аж. НОБГ-ын албан хаагчид энэ аялалд талархаж байгаа мөн илэрхийлэв.  Иймэрхүү аяллыг энэ зун үргэлжлэх юм байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ