“Камержуулалт-2” болзолт уралдаанд Сүхбаатар дүүргийн 25 дугаар хороо шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-18 14:11:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аюулгүй орчин иргэдийн оролцоо”  уриан дор  өрнүүлсэн “Камержуулалт-2” болзолт уралдааныг дүнг өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт танилцуулж  түрүүлэггчдийг шагналаа.
Энэ удаагийн болзолт уралдаан нь аж ахуй нэгж, байгууллага гэсэн номинацир нэмснээрээ  өмнөх уралдаанаас онцлогтой болсон. Болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, хороо хариуцсан хэсгийн байцаагч нараас 334 удаагийн уулзалт зохион байгуулж, 287 мянга гаруй иргэд аж ахуй нэгж, байгууллага хамарч, 106 хороо, 644 аж ажуй нэгж байгууллага, 145 сууц өмчлөгч холбоо, 26 хөршийн хяналтын бүлэг, 367 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.  Нийт 571 сая 807 мянга гаруй төгрөгийн 2530 хяналтын камерыг  гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд байршуулжээ. Камерын стандарт бүрдүүлэх материалын шаардлага хангасан аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулж  шагнал гардууллаа. Камерын стандартыг бүрдүүлсэн хороогоор нэгдүгээр байранд СХД 25 дугаар хороо, удаах байранд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн 3дугаар хороо шалгарлаа. Хорооны Засаг дарга нараас  Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн , Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга С.Очир нар түрүүлж, иргэдээс  Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Баттөр, Налайх дүүргийн 4дүгээр хорооны иргэн Ю.Ганзориг нарыг шагналаа.  Цагдаагийн алба хаагчдаас Б. Амарсайхан , Д. Батбаяр , В. Батсайхан,     П. Алтанцэцэг нар тус тус шалгарч шагналын эзэн боллоо.
Б.Содгэрэл
Холбоотой мэдээ