Ахмадын сувиллын шинэ байр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-19 15:36:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ Ахмадын сувиллын шинэ байр барих ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Бүтээн байгуулалтын жилд ахмад настан руу чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж байгаагийн нэг нь энэхүү сувиллын байр юм. Гурвансайхан ууланд байх "Айргийн амралт"-нд энэхүү байрыг барьж байгаа аж. Уг ахмадын сувиллыг ирэх сарын 28-нд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
Тус аймгийн ХХҮГ-ын дарга Б.Должинсүрэн хэлэхдээ "Ахмадын сувиллын шинэ байр нь 30 хүн хүлээн авах хүчин чадалтай. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 350 сая төгрөгийн өртгөөр "Тангад араа" ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа" гэлээ. Уг ахмадын сувлал нь орчин үеийн чанар стандартад нийцсэн, эрүүл мэндэд элдэв муу нөлөөгүй, бороо ус нэвтэрдэггүй, ая тухтай байхаар барьж байгуулж байгаа бөгөөд гадна тохижилт нь ч ахмадуудад зориулснаар тохижуулах ажээ. 
Дашрамд дуулгахад энэ сарын 25-аас ахмадын сувилалд эхний амрагчдаа хуучин байрандаа хүлээн авах юм байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ