Цагдаагийн газрын шинэ барилга ирэх 12 сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа болж, тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ж.Болд , Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Тус барилга нь улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдах бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хар чонот” ХХК ажиллах бөгөөд ирэх 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэх ажилчдын 50 хувийг орон нутгаас бүрдүүлсэн аж.
Ийнхүү Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар 80 жилийнхээ ойгоор шинэ ажлын байртай болох нь.

Д.Одонтунгалаг