Македони-Грекийн хил орчимд эмх замбараагүй байдал үүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-04 14:43:18

АФИН. /NHK/. Югославын Бүгд Найрамдах Улс байсан Македони орогнол хүссэн цагаачдыг хязгаарлаж оруулах болсноор тус улстай залгаа Грекийн хилийн орчимд эмх замбараагүй байдал үүссэн байна.

Македони руу орох гэсэн Ойрхи Дорнод болон бусад бүс нутгийн цагаач, дүрвэгсдийн хооронд мөргөлдөөн болжээ.

Грекийн хойд хөрш Македони нь цагаач, дүрвэгсдийн хувьд Грекээс ЕХ-ны гишүүн чинээлэг орнууд руу нэвтрэх гарц нь юм.

Македонийн эрх баригчид хилийн хяналтаа чангатгаж, Сири, Афганистан, Иракийн дүрвэгсэд, цагаачдыг л хил нэвтрүүлж байна. Эдийн засгийн цагаачид гэх нэртэй Иран, Пакистан зэрэг орны иргэд өвлийн хүйтэнд Грекийн хил дотор боогджээ. Тэд Сири, Афганистан, Иракийн дүрвэгсэд, цагаачдыг Македонийн хил рүү оруулахгүй, саад болж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ