Есөнбулаг сумд Багийн үйлчилгээний нэгдсэн цогц төв баригдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-20 18:11:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2018 онд Говь-Алтай аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил хийгдэхийн нэг нь Есөнбулаг сумд багийн үйлчилгээний нэгдсэн цогц төв баригдах юм. 
 
Тус барилга нь нийт 194,5 сая төгрөгийн өртөгөөр баригдаж буй ба Есөнбулаг сумын Жаргалант, Түмэн багийн төв, “Марал-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төвийн барилга юм. Одоогоор багийн төвийн барилгын шав нь тавигдаж гадна өрлөгийн ажил эхлээд байгаа гэнэ. 
Багийн үйлчилгээний нэгдсэн төв шинэ байранд орсноор төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид ажиллаж буй багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах орчин сайжирч, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртох юм. 
 
Э.Нарангэрэл 
 
Холбоотой мэдээ