Болгоомжгүйгээсээ автомашинаа шатаах тохиолдол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 16:23:28

Хэнтий аймгийн хэмжээнд  энэ оны 4-р улирлын байдлаар объектын гал түймэр 4 суманд 15 удаа гарчээ.

Гал түймрийн гаралт нь иргэдийн санамсар, болгоомжгүй үйлдлээс 2 удаа, цахилгаан ашиглалтын зөрчлөөс 2 удаа, пийшин, зуухны ашиглалтын буруу үйл ажиллагаанаас  8 удаа, авто машины хөдөлгүүрийг ил галаар гэсгээх гэсэн үйлдлээс 3  авто машин шатаж 20 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ.

Тиймээс байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд цахилгаан тоног төхөөрөмж, ахуйн цахилгаан хэрэгслийг галын аюулгүй ажиллагааны дүрэм, зааврын дагуу ашиглаж, байнгын хяналттай байлгах, ил задгай үнс нурам асгахгүй байх, мөн нийт жолооч нар болон авто машин бүхий иргэдэд хүйтний эрч чангарч энэ үед авто машины хөдөлгүүр дор ил гал, цог, нурам тавьж хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ