Ихэнх нутгаар бороотой

Монголын мэдээ | Байгаль орчин
gantuya@montsame.mn
2018-06-23 11:39:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амралтын өдрүүдэд болон ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Маргааш буюу 24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд  зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай бороо орох юм байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байх юм байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ