Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн спортын наадам болж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
gantuya@montsame.mn
2018-06-23 12:11:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн ивээл дор Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Спортын III наадам Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болж байна.

Арга хэмжээний нээлтийг Д.Сүхбаатарын талбайд хийсэн бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилж байгаа юм. Спортын наадамд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд болон донорууд оролцож байгаа аж. 

Наадмыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 
Н.Туяа
Холбоотой мэдээ