Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-06-26 07:46:09
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 13. Ангараг гараг. Эрхтэний тэнгэр одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин үхэр өдөр. 
 
Барилдлага: Түлэх        
Шүтэн барилдлага: Хурьцахуй   
Суудал: Шороо
 
Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Холбоотой мэдээ