Ахмадын спортын анхдугаар наадмыг таван төрлөөр зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-06-26 09:39:50
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Ахмадын хороо, Биеийн тамир спортын газар хамтран Дундговь аймгийн ахмадуудын дунд спортын анхдугаар наадам зохион байгууллаа.

Спортын наадамд аймгийн 14 сумын 210 ахмад тамирчид оролцсон аж. Ахмад тамирчид волейбол, шагайн харваа, ширээний теннис, шатар, хөнгөн атлетик гэсэн таван төрлөөр өрсөлджээ.

Спортын анхдугаар наадмыг зохион байгуулснаар өсвөр үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх, хоорондоо уулзаж ярилцах, туршлага солилцох боломжийг бүрдүүлж өгч байна хэмээн Биеийн тамир, спортын газрын Нийтийн биеийн тамирын мэргэжилтэн С.Цолмон онцлов.

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болсно тус тэмцээний нэгдсэн дүнгээр Сайнцагаан сум 103 оноогоор нэгдүгээр байр, Эрдэнэдалай сум 78 оноогоор хоёрдугаар байр, Говь-Угтаал сум 70 оноогоор гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Б.Ундармаа
 
 
Холбоотой мэдээ