Замын Цагдаа доромжилж, зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасч, торгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Замын цагдаагийн алба хаагчийг үг хэлээр доромжилж, улмаар шаардлагыг хүлээж авахгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн автомашины жолоочийг Замын цагдаагийн алба хаагчид шуурхай олж тогтоон, шалгасан байна.
Уг иргэнийг цагдаагийн биед халдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгахад үргэлжилсэн цагаан шугам давж, урсгал сөрсөн зөрчил гаргасан, төрийн албан хаагчийг доромжилсон жолоочид өнөөдөр шийтгэл оногдуулснаа ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэв. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч Б-гийн жолоодох эрхийг хасч, торгуулийн арга хэмжээ авчээ.
Ж.Батсайхан