Дугуйлангийн сурагчид дуулалт жүжигт тоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 11:40:26

Энэ сарын 19-нд “Уурхайчин” соёлын ордны дугуйлангийн сурагчид “Алиса гайхамшигийн оронд” дуулалт жүжгээ толилуулна. Жүжигт 200 гаруй хүүхэд оролцоно. 

Мөн бүх сургуулийн дунд “Алиса гайхамшигийн оронд” гар зургийн уралдаан зарлалжээ. Уралдааны дүнг 12 дугаар сарын 31-нд зарлаж тэргүүн байрын эзнийг зургийн дугуйланд үнэ төлбөргүй хичээллэх эрхээр мялаана. Үүнээс гадна “Эрдэнэт Дуу, Бүжгийн чуулга”-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог, дуу, бүжгийг хослуулсан урлагийн тоглолт үзүүлнэ. Иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлагаар хүмүүжүүлэх зорилгоор хийж буй дээрх арга хэмжээ олон хүнийг хамарсан өргөн цар хүрээтэй болж байгаагаараа онцлог гэж найруулагч, МУСТА Б.Одончимэг хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ