“Барилга” үзэсгэлэн яармагийг уламжлал болгон зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 13:16:18

Дорнод аймагт анх удаа барилгын компаниуд болон барилгын материал түүхий эд үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид, орон сууцны зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг хамруулсан яармагийг Газрын харилцаа хот байгуулалтын газар, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын D EVENT, AVIDA, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран зохион байгууллаа.

Expo худалдааны төвд амралын өдрүүдэд болсон яармагт аймагт баригдаж байгаа “Дорнод гурил” , “Их базар” , “ТСГ” , “Стандарт”, “Чойбалсан констракшин”  зэрэг компаниуд хувийн болон орон сууцны байрнуудын болон хотхонуудынхаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Мөн орон сууцны зээл олголтын нөхцлүүдийн талаар ч зарим банкны ажилтнууд мэдээлэл зөвөлгөөг өгч байсан. Үзэсгэлэн яармагт сүүлийн үеийн техник технологоор үйлдвэрлэсэн галд тэсвэртэй дулаан алдалтгүй хөнгөн блокийг МАК компаниас танилцуулж байсан бол зам талбайн өнгө засах олон өнгө оруулах, халтиргааг 25 хувь хүртэл бууруулах технологийг барилгын салбарынханд танилцуулж байсан. Манай аймагт нутгийн  барилгын компаниуд эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг  бол барилгын материал үйлдвэрлэл сүүлийн үед нэмэгдэж байгаа нь Баянтүмэн суманд үйлдвэрлэж байгаа улаан тоосго энд худалдаалагдаж захиалга авч байгаагаас харагдана.

Үзэсгэлэн анх удаа болж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон явуулах тухайгаа зохион байгуулагчид ярьж байсан.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд