Балетчин О.Анужин хилийн чанадаас анхны алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужин алтан медаль хүртсэн байна.
БНСУ-д 11 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээн Сөүл хотноо зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд амжилттай болж өндөрлөжээ. Тус тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцсон байна. Балетын урлагийн А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ “Korea International Ballet” ОУТ онцлогтой юм.

Манай улсад балетын урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн гэдгийг олон улсын урлаг судлаачид онцолжээ. Ийнхүү Монгол Улсын балетын урлагийн түүхэнд нэн шинэ хуудас нээгдлээ.
О.Анужин өмнө нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулсан Олон улсын анхдугаар балетын тэмцээнд Гран при шагналыг тус тус хүртжээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын балетийн түүхэнд Зууны манлай бүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийн олон улсын IV тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан билээ.

Д.Өлзий