Солонгос, Хятадын эмнэлгүүдэд эмчлүүлэгчдийг 80 хувийг Орос иргэд эзэлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-12-07 15:03:53

Оросын иргэд Балтын орчмын орнууд,  Хятад болон  Өмнөд Солонгос руу  эмчлүүлэхээр идэвхтэй явах болжээ.

 Жил бүр 100 мянга гаруй Оросын иргэд гадаад орнуудад эмчилгээ сувилгаа хийлгэдэг. Тэд хилийн чандын эмнэлгүүдэд нийт 1 тэрбум евро зарцуулдаг ба үүний 65 хувь Израиль, Германд ногдож буй юм.  Гэхдээ “Коммерсант-Деньги” сэтгүүлийн уламжилж буйгаар,  Балт орчмын орнууд , Хятад болон Өмнөд Солонгос руу жуулчлагчдын тоо улам нэмэгдсээр байгаа ажээ. “Оросын жуулчид Балтын орнуудын сувилалуудын гуравны  нэгийг хүртэл эзлээд байна. Энэ бүс нутгийн улс лазерын технологи, хавдрын эмчилгээ болон эх барих эмчилгээ үйлчилгээг  амжилттай нэвтрүүлж байна "хэмээн  шинжилгээ-судалгааны “Vademecum” төвийн “Медицинский туризм “ чиглэлийн мэргэжилтэн Софья Лопаева  сэтгүүлчид ярив.

Харин Алс-Дорнодын  оршин суугчид Солонгос болон Хятад улсыг сонгож байна. Хятадад Оросын иргэдийг эмчлэх зорилготой байгуулагдсан  анагаах ухааны цөөнгүй төвүүд бий болоод байна. Эдгээр нь ялангуяа , хил орчмын нутагт олонтоо бий болжээ. “2013 оны судалгаагаар эдгээр эмнэлгүүдийн эмчлүүлэгчдийн 80 хувь нь  Оросын иргэд байсан  тухай “ Оросын  “Орчин үеийн шинжлэх ухаан, боловсролын тулгамдсан асуудлууд” сэтгүүлд дурджээ. Түүнчлэн оросууд хүйс солиулах мэс ажилбар хийлгэхээр Тайландыг  зорих болжээ.  Учир нь тэнд ийм төрлийн хагалгаа хямд байдаг аж. 

Москва хот. А.Огторгуймаа 

 

Холбоотой мэдээ