ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-07-16 10:08:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мэндчилгээ дэвшүүлжээ. 

Уг мэндчилгээнд, МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ДАМДИНЫ ЦОГТБААТАР ТАНАА
 
Эрхэм хүндэт ноён Цогтбаатар аа,
 
Монгол Улсын Үндэсний Их баяр – Наадам болон Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж буйг хүлээн авна уу.
 
Орос, Монголын хооронд найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид цогцоор хөгжүүлдэх нь манай орнуудын ард түмнүүдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж, бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Эрхэм хүндэт ноён Сайд Танд болон Танаар уламжлан монголын бүх мэргэжил нэгтнүүддээ эрүүл энх, ажлын цаашдын амжилт хүсэн ерөөе. С.В.ЛАВРОВ гэжээ.
 
 
Холбоотой мэдээ