Малчид өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийж, орлогоо нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-17 09:51:04
Ховд/МОНЦАМЭ/ "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал"  төслийн дүнд Малын тоо толгойг зөв мзохистой хэмжээнд байлгаж бэлчээрийн даацад тохируулахгүй бол бэлчээр  доройтолд орж байгааг малчид ойлгож, малаас өөр эх үүсвэрээс орлого олох боломжид суралцаж байна.

Дарви сумын "Сутайн баялаг мөрөн" нөхөрлөл 38 гишүүнтэй. Нөхөрлөл байгуулсны үр дүнд ямаа самнах, ноосон бүтээгдхүүн хийх, арьс элдэх зэрэг уламжлалт аргуудыг сэргээж, хамтын хүчээ нэгтгэх болсон аж.
"Сутайн баялаг мөрөн" нөхөрлөлийн гишүүн Л.Ундрам, Багийн гишүүд нэгдэж хог дээр хаягдах шахам, үнэгүй болсон нэхийг элдэж боловсруулж сурлаа. Элдсэн нэг ширхэг арьсыг 30,0 мянган төгрөгөөр борлуулна. Мөн элдсэн арьсаараа үзүүрсгэн дээл очно. Нэг дээлийг хамтын хүчээр нэг өдөрт оёх боломжтой. Үзүүрсгэн дээлийг 800,0 мянган төгрөгөөр үнэлж зах зээлд нийлүүлнэ гэж ярилаа.
Харин Чандмань сумын "Баянбүдүүн" нөхөрлөлийн 10 гаруй гишүүн сургалтад сууж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Тэд бас ноосыг эсгий болгон шахаж ан амьтны дүрстэй, төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл хийжээ.

Чандмань сумын талын булаг багийн “Баян бүдүүн” малчдын нөхөрлөл гишүүн Ж.Батбилэг малын бүтээгдэхүүнээ түүхийгээр нь борлуулдаг байсан бол одоо бүтээл хийж, нэмүү өртөг шингээж зардаг болсноо хэлж байлаа.
Ганцхан жилийн дотор хэрэгжсэн “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төсөл унаган байгалийн эзэд болсон малчдыг байгаль хамгаалах хамтын менежметэд сургаж, байгаль хамгаалах ажлыг хууль дүрэм цаасан дээр бус мэдлэг, мэдээлэлээр хангагдаж нэг цул баг бүрдүүлж байгалиа ч хамгаалж, малаас өөр бусад арга замаар орлогоо нэмэгдүүлэх арга ухаанд сургаж нутгийн иргэдэд, нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлжээ.
"Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал" төсөл нэг жилийн дотор амжилттай хэрэгжиж бодит үр дүнд хүрсэнд Олон улсын төслийн удирдлагууд  ч ихээхэн талархаж байна.
                                                                                                                                                   А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ