“1990 оны ардчиллын хавар” дурсамж уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-07 17:03:08

МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөл, дэргэдэх залуучуудын холбооноос “1990 оны ардчиллын хавар” дурсамж уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрүүл мэнд, спортын дэд сайд, МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар оролцов.

Тэд дурсамж уулзалтад хүрэлцэн ирсэн МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн 50 гаруй ахмад гишүүнтэй ардчилсан хувьсгал өрнөсөн тэртээх он жилүүд, ардчиллын төлөвшлийн явц, өнөөгийн улс орны нөхцөл байдал, нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын зарим ажлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Уулзалтын төгсгөлд МоАХ-ны Сонгинохайрхан дүүрэг дэх салбар зөвлөлийн дарга Т.Болдбаатар уулзалтад хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа Олон улсын болон Монголын ахмадын баярын өдрийн мэнд дэвшүүлсний зэрэгцээ энэ үеэр зарим ахмад партизанд Ардчилсан хувьсгалын “Болор медаль” гардууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ