ЭЕШ-д амжилт гаргасан багш, сурагчийг урамшуулав

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2018-07-19 12:59:27
Дорноговь /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь захирамж гаргаж 2017-2018 оны хичээлийн жилийн  элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлж 800 оноо авсан багш сурагчдыг шагнаж урамшууллаа.
Орос хэлний хичээлээр бусдыгаа манлайлж элсэлтийн шалгалтад 800 оноо авсан Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Г.Сергей, шавиа амжилттай бэлтгэсэн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний багш С.Эрдэнэчимэг нарт тус бүр  500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийт 282 шалгуулагч бүртгүүлсэнээс 274 шалгуулагч шалгалтаа өгчээ. Харин их дээд сургуульд 226 элсэгч бүртгүүлсэнээс 117 нь  хуваарь сонголт хийсэн байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ