Туул голын дагуу эргүүл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-07-22 20:51:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын Сав газрын захиргаанаас Туул голын дагуу долдугаар сарын 16-наас эхлэн эргүүл хяналт шалгалт хийн ажиллаж иргэдэд, ААН-д голын үер усны талаар сануулга, заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49’774.3 км2 талбайг эзэлдэг ба голын нийт урт 717 км юм. Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5, Төв аймгийн газар нутгийн 39.8, Булган аймгийн 20.8, Өвөрхангай аймгийн 6.0, Архангай аймгийн 4.4, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь тус тус хамардаг. Туул голын сав газарт өнгөрсөн оны байдлаар 4000 гаруй ЖДҮ, давхардсан тоогоор 40 гаруй уул уурхай, 16 мянга гаруй ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж, 170 мянган га бэлчээр, 2’951.2-2’853.5 мянган толгой малтай, төвийн эрчим хүчний системийн гол эх үүсвэрүүд болох дулааны гурван том цахилгаан станц байршдаг Монгол орны бусад голын сав газруудтай жишихэд хамгийн олон ус хэрэглэгчтэй, газрын доорх усыг хамгийн их ашигладаг сав газар юм.
 
Холбоотой мэдээ