Хиллари Клинтон уучлалт гуйлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-09 14:23:46

ВАШИНГТОН. /Xinhua/.  АНУ-ын ирэх оны ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсандаа анх удаа уучлалт гуйлаа.

Төрийн нарийн бичгийн дарга асан өчигдөр улсынхаа “ABC News” телевизэд ярилцага өгөхдөө уучлалт гуйсан байна.

Тэрбээр уг үйлдлээ “алдаа” байсан гээд, харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Хиллари Клинтон урьд нь уучлалт гуйхаас татгалзаж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор Клинтоныг дэмжигчдийн түвшин 50 хувиас буурсан ч тэрбээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодрох магадлал хамгийн өндөр байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд