Хятадад дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын Гуйжоу мужид дэлхийн хамгийн өндөр хиймэл хүрхрээ байдаг.
108 метр өндөр уг хүрхрээ нь Гуйжоу мужийн нийслэл Гуйян хотын төвд байрлах тэнгэр баганадсан барилгад байдаг ажээ. 121 метр өндөр, “Олон улсын Лиебиан плаза” нэртэй уг барилгад зочид буудал, худалдааны төв болон оффисууд байрладаг байна.
Гэвч хүрхрээг ажиллаж байгааг харах тийм ч хялбар зүйл биш ажээ. Учир нь онцгой үйл явдал тохиож байгаа үед л хүрхрээг ажиллуулдаг гэж албаны хүмүүс мэдэгдлээ.
118 киловаттын хүчин чадал бүхий усны шахуургатай уг хүрхрээг ажиллуулахын тулд хоёр цаг бэлтгэдэг байна. Үүний зэрэгцээ хүрхрээг нэг цаг ажиллуулахад 118 долларын цахилгаан төлбөр гардаг ажээ.
https://www.youtube.com/watch?v=vs-pzT8nw8s
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Гуйжоу муж нь тус улсын хамгийн хурдацтай хөгжиж буй мужуудын нэг бөгөөд тус мужид хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж байна. Үүний зэрэгцээ тус мужид дэлхийн хамгийн өндөр гүүр, дэлхийн хамгийн том радио телескопын таваг байдаг билээ.

Д.Нямтулга