Канад Палестинд 38.2 сая долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-30 14:05:06
twitter.com/Nyamkanmk
ОТТАВА. /Anadolu/. Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор 38.2 сая доллар олгоно гэж Канадын Хөгжлийн яамны сайд Мари-Клод Бибо мэдэгдлээ.

Хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн палестинчуудад тусламж үзүүлнэ гэж Канад амлалт өгсөн гэж тус улсын Хөгжлийн яамны сайд Мари-Клод Бибо энэ сарын 25-29-нд Израильд айлчлах үеэрээ мэдэгджээ. Мөн тэрбээр, “палестинчуудад зориулсан энэхүү тусламжийг хүмүүнлэгийн тусламж болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд зарцуулах болно" гэжээ.

Хоол хүнс, эрүүл мэнд, аюулгүй байдал, эдийн засаг болон хүйсээр ялгаварласан хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах төслүүдэд 9.7 сая долларыг зарцуулах бол эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх болон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар палестинчууд тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудыг чиглэсэн эдийн засгийн хөтөлбөрүүдэд 28.9 сая долларыг зарцуулах ажээ.
 
Д.Нямтулга

 
Холбоотой мэдээ