Хиймэл оюун ухаан бүхий туслахтай гар утас олширсоор байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-30 15:29:01
twitter.com/Nyamkanmk
СӨҮЛ. /Yonhap/. Энэ онд дэлхий дахинд худалдаалагдах ухаалаг утасны тал хувь нь хиймэл оюун ухаан бүхий туслахтай байх болно гэж тус салбарт зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг “Strategy Analytics” компани мэдээллээ.

"Энэ онд дэлхийн зах зээлд борлуулагдах нийт ухаалаг утасны 47.7 хувь нь хиймэл оюун ухаан бүхий туслах програмтай байх болно. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд 36.6 хувь байсан юм" гэж тус компани мэдээлэв.
Ухаалаг утсанд хиймэл оюун ухаан суулгах үйл явц гар утас үйлдвэрлэгчдийн дунд хурдацтай өсч байгаа бөгөөд 2023 он гэхэд дэлхийн нийт ухаалаг утасны 89.9 хувь нь ийм программтай болно гэж тус компани судалгаагаар тогтоосон байна.

Өнгөрсөн онд “Google” компанийн хиймэл оюун ухаан бүхий туслах програм нь дэлхийн нийт зах зээлийн 46.7 хувийг эзэлж тэргүүлсэн бол “Apple” компанийн “Siri” программ зах зээлийн 40.1 хувийг эзэлж, удаалжээ.

“Google” компанийн энэхүү туслах програм энэд онд дэлхийн зах зээлийн 51.3 хувийг, харин 2023 онд 60.6 хувийг эзлэх төлөвтэй байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ