Хүүхдүүд төмөр зам дээр чулуу тавих зөрчил гаргаж буйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-02 15:50:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төмөр замын аюулгүй байдал болоод хүний амь настай холбоотой сэрэмжлүүлгийг хүргэе. Сүүлийн үед бага насны хүүхдүүд төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний зам дээр чулуу тавих зөрчлүүд гарч байгаа тул төмөр замын гармын ойролцоо амьдарч буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад санамж,  сэрэмжлүүлэг өгч байна.

14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;

5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;

5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;

5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;

5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

14.10 дугаар зүйл.Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулж болох зүйлсийг төмөр зам дээр тавих, мал, ердийн хөсөг, тээврийн хэрэгслийг төмөр замын гарамгүй гарцаар гаргах;

5.2.төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэх;

5.3.мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд оруулах;

5.4.галт тэргийг дур мэдэн зогсоох;

5.5.хөдлөх бүрэлдэхүүний дээвэр, гишгүүр дээр зорчих;

5.6.галт тэрэгний хөдөлгөөн дунд буух, суух зэргээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.Төмөр замын байгууламж, хамгаалалтын тор, хаалт, галт тэрэг түүний хөдлөх бүрэлдэхүүний эд анги, суудлын галт тэрэгний тоноглолыг эвдсэн, эсхүл гэмтээсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ