“Жаргалтай гэр бүл” сэдэвт уралдаанд Тэмүүжин цогцолбор сургууль манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:57:38

Хэнтий аймаг Цагдаагийн газраас санаачилан хэрэгжүүлсэн “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хэнтий, Бор-Өндөр-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Жаргалтай гэр бүл” сэдэвт гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд 17 сум, тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 110 сурагч бүтээлээ ирүүлсэнээс гар зургийн уралдаанд 15 сургуулиас 70 хүүхэд бүтээлээ оролцжээ. Уралдааны тэргүүн барт
Тэмүүжин цогцолбор сургуулийн 5б ангийн сурагч Э.Ану-Үжин шалгарсан бол хоёрдугаар байрт Тэмүүжин цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Б.Намуунзаяа гуравдугаар байрт Бор-Өндөр цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч М.Улсболд шалгарчээ. Мөн эссэ бичлэгийн уралдаанд 16 сургуулийн 40 сурагч оролцсноос
Лаборатори 1 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч Г.Удвал тэргүүн байр эзэлжээ. Хоёрдугаар байрт Лаборатори 1 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Д.Чанцал эзэлсэн бол гуравдугаар байрт шалгарчээ. Нийлбэр дүнгээс Тэмүүжин цогцолбор сургууль шалгарчээ.

Тус уралдааны бүтээлүүдийг “Архигүй Хэнтийчүүд хөтөлбөр”-ийн тайлант уулзалт зөвлөгөөний үеэр гар зургийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан бөгөөд  шилдэг эссэ бичлэгүүдийг “Хэнтийн мэдээ” сонинд цувралаар нийтлэн олон нийтэд хүргэж эхэллээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ