Саудын Араб Канадаас Элчин сайдаа эргүүлэн татахаар болжээ

ДЭЛХИЙД | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-06 12:54:03
twitter.com/Nyamkanmk
КАИР. /ВВС/. Саудын Арабын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж тус улс Канадтай явуулж буй бүх худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа зогсоосон байна.

Канадын Элчин сайдыг улсаасаа албадан гаргаж, тус улс дахь өөрийн Элчин сайдаа эргүүлэн татна гэж Саудын Арабын Гадаад хэргийн яам твиттер хуудсаараа мэдэгджээ.

Хүний эрхийг хамгаалах хэд хэдэн идэвхтнийг Саудын Араб баривчилсанд маш их санаа зовниж байна гэж Канад мэдэгдсэнтэй холбогдуулан Саудын Араб ийм арга хэмжээ авчээ.

Эдгээр баривчлагдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Саудын Араб гаралтай америкийн иргэн Самар Бадави байгаа ажээ. Тэрбээр Саудын Арабын эрэгтэйчүүдийн эрхийг хэт ихээр хамгаалсан тэгш бус тогтолцоог устгахыг уриалдаг юм.

Одоогийн байдлаар Саудын Арабын энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Канадын талаас ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ