“Хаппи Веритас” төв зарим шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-08-07 12:46:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хаппи Веритас” элэгний оношилгооны төв 10 жилийнхээ ойн хүрээнд элэгний В,С вирусын идэвхжлээ тоолуулсан иргэдэд маркер, алат, асатын шинжилгээг энэ сарын 31-нийг дуустал үнэ төлбөргүй хийж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр тус төвийн Дэд захирал Г.Батгэрэл, Их эмч П.Батбаяр нар мэдээлэл хийв.

Монгол Улсын хүн амын 40 орчим хувь нь элэгний өвчлөлтэй бөгөөд түүнээс шалтгаалах нас баралт их байгаа юм. Тиймээс тус төвийн хамт олон эрт илрүүлэг, оношлогоо, чанартай эмчилгээг иргэдэд хүргэхийн төлөө ажиллаж байгааг их эмч П.Батбаяр хэлэв.

Мөн тус төвийн Дэд захирал Г.Батгэрэл, “Манай төв эрүүл мэндийн даатгалаар иргэдийн элэгний B,C вирусыг 100 хувийн хөнгөлөлттэй үнээр тоолж байгаа. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В вирусын эмийг үнэгүй олгож, олон иргэдийг эмчилсэн” гэлээ.
Д.Болор-Эрдэнэ
Холбоотой мэдээ