Шадар сайд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-08 15:36:00

БНХАУ-д энэ сарын 14-15-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд Монгол Улсыг төлөөлөлөн Шадар сайд Ц.Оюунбаатар оролцох болсон талаар ГХЯ-наас мэдээллээ.

2001 онд байгуулагдсан энэ байгууллагад Монгол анхны ажиглагч орон болон 2004 онд нэгдсэн байдаг. Манай дараа 2005 онд Иран, Пакистан, Энэтхэг, 2012 онд Афганистан тус тус элссэн юм. ОХУ, БНХАУ-аас гадна хуучин ЗХУ-ын стан орнууд болох Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистаныг эгнээндээ албан ёсны гишүүнээр багтаадаг ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хурлыг жил бүр зохион байгуулдаг билээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ