Этиопын оюутнуудад тэтгэлэг олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2018-08-09 16:16:51
АДДИС АБЕБА. /Синьхуа/. Лхагва гарагт Хятадын засгийн газраас Этиоп улсын их сургуулийн 29 оюутанд БНХАУ-ын их, дээд сургуульд суралцах тэтгэлэг олгосон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Тэдгээр оюутнууд нь Хятадын их сургуулиудад нийгэм, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах ба тэдний дийлэнх нь докторын зэрэг горилон суралцах ажээ.

“Хятадын засгийн газраас манай оюутнуудад тэтгэлэг олгож буй нь түншлэлийн хамгийн шилдэг хэлбэр юм. Бидний энэхүү харилцаа цаашид улам бэхжинэ, учир нь бид манай улсын ирээдүйг өөрчилж чадах 29 сайн оюутнаа илгээж байгаа билээ” гэж Этиопын боловсролын яамны дэд сайд Самуэль Кифле тэмдэглэсэн байна.

"Хятад улс Африкийн орнуудын боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг ба боловсролын салбарт түншлэх нь маш өндөр ач холбогдолтой үйл хэрэг юм" гэж Этиопт суугаа Хятадын элчин сайд Тань Жиэнь мэдэгджээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ