НАТО, ОХУ бие биенээ харилцан шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-23 10:43:38
twitter.com/Nyamkanmk
МОСКВА. /ВВС/. Цэргийн хүчээ Оросын хил рүү ойртууллаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-г буруушаасны дараа тус эвсэл хариу мэдэгдэл хийжээ.

Энэ үйл ажиллагаа нь “хамгаалалтын, тэнцвэрт байдлыг хангах” зорилготой бөгөөд олон улсын хууль дүрмээс гажаагүй гэж НАТО-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Мөн тэрбээр, “болзошгүй цэргийн түрэмгийллийг таслан зогсоох зорилгоор НАТО зүүн нутаг руу 4000 цэрэг илгээсэн. Үүнийг ОХУ-ын илгээсэн цэргүүдтэй харьцуулшгүй. Эсрэгээрээ ОХУ нь Украин, Гүрж, Молдавт өөрийн ашиг сонирхлын төлөө цэрэг байршуулсан” гэж мэдэгдсэн байна.

В.Путин Финландын Ерөнхийлөгчийн хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, НАТО ОХУ-тай цэргийн нислэгийн дүрэм журмын талаар хэлэлцэхээс татгалзсан гэж мэдэгдсэн боловч НАТО түүний мэдэгдлийг үгүйсгэж, бүс нутаг дахь агаарын аюулгүй байдлын талаар НАТО-ОХУ-ын зөвлөлийн уулзалтын үеэр хэлэлцсэн гэж мэдэгджээ.

2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор тус улс болон НАТО-гийн харилцаа хурцадмал болж эхэлсэн билээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ