Буурал дайчны шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 15:45:51

1939 оны Халх голын дайнд оролцож,  улс эх орноо хамгаалах үйлсэд амь биеэ хайрлалгүй тэмцэж явсан буурлыг шагналаа.

Булган аймгийн Гурванбулаг сумын ахмад дайчин Хишиг овогтой Шаравдорж хэмээх энэхүү дайчныг  Халх голын 75 жилийн ойн медалиар шагнаж, Засгийн газраас өгсөн мөнгөн шагналыг гардуулан өглөө.Шагналыг аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, Цэргийн штабын мэргэжилтний хамтаар гэрт нь очиж гардууллаа.

П.Батням

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд