Гашуун сухайтын боомтод 140 км урт автомашины дараалал үүсээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Тавантолгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэгчдийн төлөөлөл өнөөдөр Хэвлэл мэдээллийнхэнд хандав. Нүүрс тээвэрлэгч жолооч нар дахин урт дараалал үүсч, өнөөдрийн байдлаар 140 км урт дараалалд түгжирч буйг хэлж байв.
Уртын чиглэлийн маршруттай жолооч нарын хувьд хүнд нөхцөл байдал үүсч. дарааллаас төвөгшөөсөн жолооч нар зөвшөөрөлгүй шороон замаар зорчиж, байгаль орчноо сүйтгэх, замбараагүй нөхцөл үүсч болохыг мэдэгдлээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдэд хандаж иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө ажиллаж, Хил гаалийн нэвтрэлтийг сайжруулах, урт дараалал үүсгэсэн жолооч нарын нөхцөл байдлыг бодож уртын тээврийг богинын траст шилжүүлэх, Цагаан хадны боомтыг дэд бүтцээр холбох, засаг, захиргааны нэгж болгох зэрэг хүсэлт гаргаж буйгаа илэрхийлэв.
Ж.Батсайхан