Улаанбаатарт 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-08-29 08:33:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 

Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 
Холбоотой мэдээ