Улаанбаатар-Алтай чиглэлийн нислэгийн үнэ хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-31 16:41:30
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт нислэг үйлдэж буй “Хүннү Эйр” авиа компани есдүгээр сард Улаанбаатар-Алтай чиглэлийн тийзний үнээ хямдруулж 159000 төгрөг болгожээ.
 
Эднийх өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдрөөс “Улаанбаатар-Говь-Алтай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм. Тус компани нь Улаанбаатар-Говь-Алтай, Говь-Алтай-Завхан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн мягмар, баасан, ням гарагт нислэг үйлдэж байгаа юм.

Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ