Орхон аймагт “Иргэний танхим” 14 бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНИргэн бүр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх танхим дахин байгуулагдлаа. Тодотговол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Рашаант, Булаг, Наран багийн иргэд “Иргэний танхим”-тай болов.
Үүнийг гэр хорооллын эцэст байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн байранд байгуулжээ. Уг танхимыг тохижуулахад орон нутгаас 30 сая төгрөг зарцуулсан байна. Дээрх багт нийт 20 мянган орчим иргэн оршин суудаг. Тэдний төлөөлөл төр засагт үгээ дайж үзэл бодлоо илэрхийлж мөн амьдралдаа тулгамдаж буй асуудлыг төрийн байгууллагынханд шууд хүргэх боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт “Иргэний танхим” 14 ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ
Сэтгэгдлүүд